ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр дугуйн парад 15 цагт эхэлнэ

    Өнөөдөр машингүй өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо, Залуу дугуйчин клубтэй хамран унадаг дугуйн парадыг зохион байгуулна. Тус арга хэмжээ Чингисийн талбайгаас өдрийн 15:00 цагт хөдөлж нийт 8 км замыг туулах аж. Өнгөрсөн 2012 оноос хойш  Монголын Залуучуудын Холбооноос энэ арга хэмжээг залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв зүйлд уриалах  зорилготойгоор эхлүүлж байжээ. 

    Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг дугуйн хэрэглээ 7 дахин өссөн гэсэн судалгаа бий. Энэ нь ч өмнөх жилүүдийн дугуйн параданд оролцсон дугуйчдын тооноос харагдаж байгаа юм. Тодруулбал 2012 онд 300,  2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байжээ. Харин энэ жил ойролцоогоор 1500-2000 гаруй дугуйчин оролцоно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй