Дэлгүүрээс худалдаж авсан гадилыг маргааш өглөө харахад л хальсны өнгө өөрчлөгдсөн байдаг шүү дээ. Гадил хүний биед чухал хэрэгтэй амин дэмийг ихээр агуулдаг. Ялангуяа байгалийн гаралтай сахароз, фруктоз, глюкоз гэсэн гурван саахарын нэгдэлийг агуулж байдаг. Тэр ч утгаараа биеийн дархлалын системийг бусад жимсээс илүү найм дахин нэмэгдүүлдэг аж. Гэхдээ ямар гадилыг идвэл танд илүү хэрэгтэй талаар зөвлөе.
Гадилын хальс ногоон хатуу байх тусмаа бүрэн гүйцэд боловсроогүй түүхий байгаагийн шинж. Харин шарлаж, үл ялиг хар толбо үүссэн бол бүрэн гүйцэд боловсорсон гэсэн үг. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар гадил бүрэн боловсорч хальсан дээрээ хар толботой байх тусам хорт хавдрыг устгах чадвар нь өндөр болдог гэжээ. Өөрөөр хэлбэл хар толботой бүрэн гүйцэд боловсорсон гадил хавдрын эсийг дарах чадвар нь илүү хүчтэй болдог аж.
Тиймээс гадил сонгож авахдаа бүрэн гүйцэд боловсорсныг нь сонгож авахыг зөвлөж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт