ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Рэй хөөмийбийтээ Геннист бүртгүүлнэ

    Урлагийн нэгэн урсгал болох битбоксоор арван жил хичээллэсэн Рэй уран бүтээлээ туурвихын зэрэгцээ Японд суралцаж байгаад өнгөрсөн хавар Монголдоо ирсэн. Тэрбээр тэнд байхдаа 56 орны язгуур урлагийнхныг хамарсан томоохон наадамд оролцож гран при хүртжээ.

    Монголчуудын үндэсний урлагийг сонирхож судалдаг Япончуудын сонирхлыг түүний хөөмийг битбокстой хослуулсан бүтээл нь их татсан аж. Бүтээл дээрээ тулгуурлаж Рэй “Хөөмийбит Монголынх” төсөл хэрэгжүүлж, хэтдээ Геннист бүртгүүлэхээр зорьж байгаа гэнэ.

    Хөөмий битбокс хосолсон зургаан төрлийн аялгуу усан дотор гаргаж үзүүлэх түүний санаачилсан төслийг ССАЖЯ дэмжиж байгаа аж.

    Тэрбээр жилийн өмнө усанд сэлэлтээр сонирхон хичээллэж байхдаа энэ уран бүтээлийнхээ санааг олжээ. Энэ онд Геннист багтаж бүртгүүлэх уран бүтээлийнхээ бэлтгэлийг “Орчлон” бассейнд базааж байна.     

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй