Хүн энэ дэлхий дээр дахин давтагдашгүй гайхамшигтай бүтээл билээ. Тиймдээ ч таны нүд, хамар, үсний өнгө, өндөр, жин гээд бүгд өөр өөрийн гэсэн хэлбэр төрхтэй. Хамар бол хүний нүүрний хэсэгт хамгийн чухал үүрэгтэй. Тэр дундаа хамрын хэлбэр ямар байхаас шалтгаалаад хүний нүүрний хэлбэр төрх тодорхойлогддог. Тэгвэл хамраар хүний зан чанарыг болоод тухайн хүнийг хэн бэ? гэдгийг шинжиж болдог байна. Та ч гэсэн өөрийнхөө хамрыг шинжээд нэг үзээрэй.
Хамар бидэнд ямар чухал ач холбогдолтой эрхтэн болохыг эхлээд хүргэе.
Том хамар
Магадгүй таны хамар том байж болох юм. Харин энэ төрлийн хамартай хүн маш их хүчтэй, удирдагч, манлайлагч байх бөгөөд өөрийн ажлыг хэн нэгнээс хараат бус хийхийг хүсдэг аж.
Жижиг хамар

Жижиг хэлбэрийн хамартай хүмүүс зохион бүтээх чадвар сайтай. Гэхдээ тэд тогтворгүй, тэвчээр муутай хүмүүс байдаг. Нөгөө талдаа тэд байгаа газраа үргэлж хөгжилтэй байдаг бөгөөд хүмүүст сайн сайхан зүйлийг хүсдэг.
Урт хамар

Урт хамартай хүмүүс бизнесийн маш нарийн мэдрэмжтэй. Үргэлж эрүүл байхыг хүсдэг бөгөөд хүмүүс таны манлайлалд эерэг хариу үйлдэл үзүүлдэг. Гэхдээ таны хамгийн том асуудал бол өөрийнхөөрөө биш хиймэл дүр төрхтэй байх явдал.
Богино хамар

Тэд маш үнэнч шударга хүмүүс байдаг. Гэхдээ хүсэл эрмэлзэл ядмагхан. Ямар нэгэн тэмцээн уралдааны үеэр үргэлж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж чаддаг сэтгэлийн хаттай хүмүүс. Тэд яг л хүүхэд шиг өхөөрдөм, сэтгэл татам, сайхан сэтгэлтэй, өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Гэхдээ тэднийг таниж мэдэх тийм ч амархан биш.
Шулуун хамар

Заримдаа Грек хамар ч гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн хамартай хүмүүс сэтгэл татам байх ёстой гэж үздэг. Тэд үргэлж сахилга баттай байхыг хичээдэг бөгөөд энэ нь тэдний амжилттай холбоотой.
Ээтгэр хамар

Үзүүр нь бага зэрэг дээш эргэсэн хэлбэрийн хамартай хүмүүс маш өөдрөг үзэлтэй сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг аж. Ийм төрлийн хамартай хүмүүс бусдад түшиг тулгуур болдог. Тиймээс ээтгэр хамартай хүмүүст ихэнхи хүмүүс дуртай байдаг.
Дэгээ хамар

Энэ хэлбэрийн хамартай хүмүүс том хамартай мэт харагдах авч бага зэрэг дэгээ мэт дээш өргөгдсөн байдаг. Тиймээс тэднийг дэгээ хамартай гэдэг. Тэд үргэлж өөрийн замыг сонгодог бөгөөд бусдын нөлөөнд автдаггүй.
Долгионтой хамар

Энэ хэлбрийн хамартай хүмүүс маш хөгжилтэй, сэргэлэн цовоо, өөдрөг үзэлтэй байдаг аж. Тэд гутранга үзлийн эсрэг зогсдог этгээд зантай.
Шантгар хамар

Шантгар хамартай хүмүүсийн хамгийн ойрын жишээ бол АНУ-ын ерөнхийлөгч Обама юм. Ийм хамартай хүмүүс асуудлыг шийдэх шинэ гарцыг үргэлж хайж байдаг. Тэд гүйлгээ ухаан сайтай, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт