Таны гарын алган дээр маш олон янзын зураас бий. Эдгээр зураас бүр өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлж байдаг. Зарим хүмүүс хувь тавилан хүний алганд зурагдсан байдаг гэж үздэг аж. Амьдралын шугам, амжилтын шугам гэх зэргээр нэрлэдэг бол хүн бүрийн алганы хээ өөр өөр байдаг. Энэ нь түүний амьдрал, хувь тавиланг илтгэж байгаа хэрэг аж. Жишээ нь доор байгаа зурган дээр зүрхний шугамыг харуулжээ. Зурган дээр харагдаж байгаачлан зүрхний шугам хүн бүрийн алганы хээ дээр тод, бүдэг эсвэл өөр өөр тийшээ чиглэсэн байдаг аж.

Зүрхний шугам аль зүг рүү чиглэж байгаагаас шалтгаалан янз бүрээр тайлбарлагддаг аж.
Зүрхний шугам А
Их нарийн хүн. Гэхдээ их нарийн гэхээс илүү тооцоотой хүн. Учир нь мөнгөө хаана яаж, юунд зарцуулахаа мэддэг. Их цайлган хүүхэд шиг учраас тэднийг яаж ч найрч болно.
Зүрхний шугам В
Их өглөгч хүн. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй бөгөөд түүнтэй өнгөрүүлсэн нэг жил чинь өөр хүнтэй өнгөрүүлсэн 10 жилтэй тэнцэнэ. Амьдралын ухаантай хэрхэн амьдрахаа мэддэг гайхамшигтай хүмүүс.
Зүрхний шугам С
Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Тиймдээ ч энэ төрлийн хурууны хээтэй хүмүүс олны танил байх нь олонтаа. Маш амархан амжилтанд хүрдэг. Тиймээс олон хүмүүс тэдэнд атаархаж явдаг, энэ нь зүгээр л тэдний төрөлхийн зан чанар юм.
Зүрхний шугам D
Хүссэндээ хүрэхийн тулд уйгагүй зүтгэдэг шаргуу зантай. Шантарна гэдгийг тэд мэддэггүй. Тууштай, хөдөлмөрч зан чанар нь тэднийг амжилтын оргил руу дагуулж байдаг.
Алганд хамгийн чухал дөрвөн шугамыг заадаг.

Зүрхний шугам
Зүрхний шугамаар хүний сэтгэл хөдлөл, гуниг гутрал, хайр дурлалын амьдралыг нь тодорхойлдог байна.
Ухааны шугам
Ухааны шугам нь тухайн хүний авъяас чадвар, оюуны потенцалийг илэрхийлдэг.
Амьдралын шугам
Амьдралын шугам эрхий хуруунаас буйгуй руу чиглэсэн нум хэлбэрийн зураас юм. Үүгээр хүний амьдралын өөрчлөлт, гомдол шарх зэргийг харж болдог аж.
Хувь тавилангийн шугам
Хувь тавилангийн шугамаар гаднаас нөлөөлөх хүчин зүйлийг хардаг бөгөөд ирээдүйн амьдрал, хувь тавиланг тодорхойлдог гэж үздэг юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт