ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төв замыг хаах үед автомашинуудын зорчих маршрут

    2015 оны 6 дугаар сарын 7-ноос эхлэн 8 дугаар сарын 16 хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийж гүйцэтгэхээр бэлтгэж байна. Зам хаагдсан үед хэрхэн автомашин нэвтрүүлэх маршруттай танилцана уу.

    1-р үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсэг хаагдахад замын хөдөлгөөнийг тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн  уулзвараас 1-р сургуулийн уулзвар   хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.

    2-р үе: Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн уулзвар хүртэл зам хаагдахад Цэцэг төвийн уулзвараар хөдөлгөөнийг хойш урагш эргүүлэн Сөүлийн гудамж Худалдааны гудамж, Баруун сэлбийн гудамжаар хөдөлгөөнийг задлан зохицуулахаар төлөвлөсөн ба нийтийн тээврийн автобусыг мөн замуудаар зорчуулахаар төлөвлөсөн.

    3-р үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаагдахад Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжаар хөдөлгөөнийг нэвтрүүлэн Жуулчны гудамжийг зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнд оруулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.Тухайн замаар нийтийн тээврийн автобусыг зорчуулахаар төлөвлөсөн.

    Жич:

    • Төв шуудангаас цэцэг төв хүртлэх авто зам хаах үед  бага тойруу, жуулчны гудамжаар 9 чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.
    • Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун 4 зам  хүртэлх  авто замын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, сөүлийн гуламжаар 7 чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлнэ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй