ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нобелийн Энх тайвны шагналыг Малала хүртлээ

    Ийнхүү Малала Юсүфзай охин охидын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэж тэдний дуу хоолой болон дэлхий дахиныг донсолгосныхоо төлөө Нобелийн энх тайвны хүндтэй шагналыг хүртлээ. Түүнийг эсэргүүцэгчид Малалаг алахыг заналхийлж буудаж байсан ч тэрээр амьд гарсан төдийгүй үргэлжлүүлэн охидын эрхийн төлөө тэмцсээр байсан юм. 

    Харин энэ жил 60 настай Энэтхэгийн шашны номлогч Кайлаш Сатяртигийн хувьд шашны тэрсүүд үзлийн эсрэг бүх насаараа тэмцсэн төдийгүй, Энэтхэг Пакистаны эв нэгдлийн төлөө бүхнээ зориулж, өсвөр насныхны боловсролын төлөө ихийг хийсэн учраас хүндэт шагналын эзэд боллоо. 

    Харин одоо энэ жилийн Нобелийн шагналын Энх тайвны шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан хүндтэй эрхмүүдийг танилцуулъя.

    Пап Франсис

    Түүний энэрэнгүй сэтгэлийг дэлхий даяар гайхан шагширдаг төдийгүй түүнийг хүндэлж хайрлдаг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Пап Франсисиын албан хэргэм ахих тусам ард түмнийг хайрлах хайр нь улам нэмэгдсэн гэдэг. 

    Бан Ги Мун 

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг тэрээр дэлхий ертөнцийн аюулгүй байдал, хоол хүнс, эрүүл мэнд гээд бүхий л салбарт өөрийн биеэр зүтгэж энх тайвны болон дайны эсрэг олон сайн үйл хийж дэлхий дахиныг уриалсаар ирсэн билээ. 

    Эдуард Сноуден 

    АНУ-ын нууц ажилтан байсан тэрээр энэ оны эхээр Америкийн булай булхай, тагнуулын ажлыг дэлхий дахинаа дэлгэж, нууц материалуудыг илчилсэн билээ. Үүнээсээ болж ОХУ-д түр орогнож улс төрийн оргодол нэр зүүсээр бүтэн жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм. Дэлхий дахинд үнэнийг илчилж, сайн үйлс хийснийх нь төлөө түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байсан юм. 

    Новая газета 

    ОХУ-ын зөвхөн үнэний төлөө гэсэн уриатай "Новая газета" сонин Нобелийн шагналд улс төрийн нийтлэлээсээ болж харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчдийн талаар үнэн бодит бүхэл мэдээллийг нийтэлж байсан юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй