Гана улсад шатахуун түгээх станц дэлбэрч 150 хүн амь үрэгджээ. Тэд шатахуун түгээх станцын доор борооноос хоргодон зогсож байжээ. Дэлбэрэлтээс болж ойр хавын байшингууд бас өртсөн гэж албаныхан мэдээллээ. Бороонд хоргодож байсан хүмүүс гал асааснаас ийнхүү дэлбэрэлт болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Уг эмгэнэлт явдлаас болж Баруун Африкийн энэ улс гурав хоногийн турш гашуудал зарлахаар болжээ. Ганын засгийн газраас амь үрэгдэгсдийн ар гэр болон эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст зориулж 12 сая ам.долларыг нөхөн олговорт зориулахаар болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт