ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн яагаад ядардаг вэ?

    Бидний амьдралд жижигхэн зүйл ч гэсэн асар их нөлөө үзүүлж байдаг. Бид бүхэл өдрийн турш зогсолтгүй ажлласнаас болж ядардаггүй. Харин бидний жижигхэн үйлдэл, эртнээс дадаж зуршил болгосон, амьдралын хэвшилд ядраах зүйл олон. Тиймээс энэ удаа бид таныг ядраадаг зүйлсийг жагсаан бичлээ. 

    1. Ядарч байх үедээ дасгал хийхийг үргэлж хойш тавьдаг

    Georgia их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар эрүүл чийрэг биетэй хүмүүс долоо хоногийн гурван өдөр доод тал нь 20 минут дасгал хийдэг гэжээ. Харин дасгал хийдэг хүмүүс хийдэггүй хүмүүстэй харьцуулбал илүү эрч хүчтэй байдаг аж. 

    2. Хангалттай ус уудаггүй 

    Таны биеийн 70 хувийг ус эзэлдэг. Гэтэл өдөр бүр усыг тогтмол хэрэглэхгүй байгаа явдал бидний биеийг ядарч сульдахад хүргэдэг. Тиймээс хүн өдөрт 2 л-ээс доошгүй ус заавал уухыг махан бие биднээс шаарддаг. 

    3. Хангалттай төмөр хэрэглэдэггүй 

    Цус багадаж байгаагийн нэг илрэл бол таны биед төмөр дутагдаж байгаагийн шинж юм. Тиймээс амархан ядарч, сульдах нь гарцаагүй. Харин төмөр ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн бол дүпү, газрын самар, ногоон навчит байцаа болон цөцгийн тос юм. 

    4. Өглөөний цайгаа уудагүй 

    Хоол хүнс бол таны биеийн түлш юм. Таныг унтаж байх хооронд таны бие дэх эд эс үргэлжлэн ажилласаар байдаг. Харин өглөө таны биед хоол хүнс заавал хэрэгтэй бөгөөд энэ үед л та шатахуунаа сайн дүүргэх учиртай. 

    5. Төгс хүн болох гэж их хичээдэг

    Та төгс байх гэж хичээдэг. Гэтэл энэ бол үнэхээр боломжгүй зүйл шүү дээ. Олон хүмүүсийн алсын хараа зорилго нь биелэх боломжгүй,  хүнд хэцүү мөрөөдлүүд байдаг. Тийм учраас энэ бүхний эцэст өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг. Энэ шалтгаан таныг ядрааж буй нэг хүчин зүйл юм. 

    6.Амин дэмгүй хүнс хэрэглэдэг

    Таныг ядрааж байгаа бас нэгэн хүчин зүйл бол нөгөө л буруу хооллолт зүй ёсоор багтаж байна. Амин дэмгүй хүнс гэдэгт чипс, чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа багтана. Гэхдээ эдгээр зүйлийг тааруулж хэрэглэх нь зүйтэй гэдгийг энд дурдъя. 

    7. Таны эмх цэгцгүй ажлын өрөө 

    Ажлынхаа өрөөний ширээн дээрээс юм олно гэдэг үнэхээр хэцүү байна уу? Бичиг цаас нь холилдсон эмх цэгцгүй ширээгээ хараад шууд л таньд бухимдах сэтгэл төрөх нь гарцаагүй. Иймээс аль болох ажлын өрөөгөө чөлөөтэй, эмх цэгцтэй байлгахыг зөвлөж байна. 

    8. Амралтаараа явахдаа ч та ажлаа хийдэг

    Амарч, зугаалж байх үедээ ч та мэйл шалгаж, хариу өгдөг. Амарсан шиг амарч, ажилласан шиг ажиллахыг зөвлөж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй