ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хувьсгалын өмнөх Орос орны маш сонирхолтой зургууд

    Сергей Прокудин Горски (1863–1944) нь зурагчин бөгөөд 1909 онд Лев Толстойн өнгөт зургийг авч нэрд гарсан хүн юм. Тэрээр авсан зургуудаараа II Николой хааны анхааралд өртөж, хаан түүнийг ивээлдээ авснаар арын амьдралдаа санаа зоволгүй зөвхөн гэрэл зургаараа дагнасан байна. Тэрээр амьдралынхаа турш Оросын эзэнт гүрнийг хөндлөн гулд туулж 10 мянга гаруй гайхалтай өнгөт зургуудыг дарж байжээ. Зураг дарахдаа хар цагаан өнгөний хослолын оронд улаан, ногоон, цэнхэр өнгөний шүүлтүүр ашигладаг байв.

    Коммунист хувьсгалын дараа Прокудин Горски  1918 онд гэр бүлээрээ Парис руу нүүжээ. Түүнийг явахын өмнө Оросууд  "эсэргүү" бүтээлийн ихэнхийг нь хураан авсан байна.

    1948 онд Конгрессын Номын сан түүний зургуудыг төрөл төрөгсдөөс нь худалдан авч хадгалан энэ мянганы эхээр дижитал болгон "Оросын Эзэнт гүрэн" нэртэйгээр интернетэд үнэгүй  байрлуулсан байна.

    1911 он

    Бухарын Эмир (1880-1944), хэмжээлшгүй эрхт Алим Хаан. 1911 онд авахуулсан зураг. Эмир 1800 оны дунд үеэс Төв Ази дахь Исламын улсыг удирдаж байсан ч 1920 онд Зөвлөлтийн хүчинд автаж Афганистан руу аргагүй дүрвэн тэндээ 1944 онд таалал төгсжээ.

     

    1911 он

    Самарканд хотын хар захын торго, хивс, эсгий дэвсгэрийн худалдаачин. Коран судрыг хамгийн дээр өлгөсөн байна.

    1907-1915 он

    Гоёл чимэглэлээ зүүсэн, Узбек үндэсний хувцастай, нарийн хийцтэй хивсэн дээр, гэрийн өмнө зогсох эмэгтэй. 1800 оны дундуур Төвд Азид орших Туркестан нүүдэлчдийг Орос эзэлж авсны дараа засгийн газраас хот байгуулахын тулд ихээхэн дарамт шахалт үзүүлдэг байжээ.

    1911 он

    Одоогийн Узбекстаны нутагт орших Самарканд хотын тариачин амтат гуа худалдаалж буй нь.

    1909 он

    Пинхус Карленски. Черниговын гармын байцаагч. Марийнский сувгийн гарам дээр салан дээрээ зогсож байна. Тэрээр энэ зургаа авахуулах үед 84 настай байжээ. Энэ ажлаа 66 жилийн турш хийсэн.

    1910 он

    Галт тэрэгний зам солигч Башкир эр. Уралын нурууны Уфа, Челябинск хоёрын хооронд урсах Юрюзан голын ойролцоох Усть-Катав тосгон.

    1907-1915 оны үе

    Туркмен тэмээчин үндэсний хувцастайгаа. Тэмээгээрээ бараа материал, хоол хүнс тээж Төв Азийн галт тэрэгний буудал хүргэж өгөх үеэр. 

     

    1907-1915 оны үе

    Чаквад цай тариалдаг хятад эрэгтэй. Хар тэнгисийн хойд эрэг дэх Батуми тосгон.

    1911 он

    Самаркандын ойролцоо шувуу гартаа барьж буй тажик үндэстэн өвгөн. Самаркандад Узбек, Тажик, Перс, Араб, Орос зэрэг олон үндэстний хүмүүс амьдардаг байсан.

    1907-1915 оны үед

    Турк хэлээр "Уулархаг нутаг" буюу Дагестанд Аварс, Лезги, Ногая, Табарас зэрэг олон үндэстнүүд амьдардаг байсан. Зурган дээр Суннит лалын шашинтай эр үндэснийхээ балиус, малгай, хувцастайгаа байна. 

    1907-1915 оны үе

    Кавказын уулын Гунибын хосууд үндэснийхээ хувцастай. Одоогийн ОХУ-ын Дагестаны нутаг дэвсгэр.

    1909 он

    Кириллов тосгон, Шекша мөрний ойролцоо. Зочдодоо тавгийн идээ барих Оросын залуу бүсгүйчүүд дүнзэн байшингийнхаа өмнө үндэсний хувцастайгаа зогсоно.

    1910 он

    А.П.Калганов хүү, ач охины хамт. Уралын нуруу, Златоуст тосгон. Хүү, ач охин нь 1800 оны эхэн үеэс Златоуст зэвсгийн үйлдвэрт ажилладаг байж.

    1915 он

    Петрозаводскийн ойр Мурманск төмөр зам, Онега нуур, баруун доор зурагчин Сергей Прокудин Горски. Анх 1850 онд тавигдсан оросын төмөр зам нь Европ стандартаас илүү өргөн /1,6 м/ байжээ.

    1907-1915 оны үе

    Нам дор газар барьдаг байсан төв азийн үндэстний "зиндан" шорон. Буутай орос хуяг хамгаалж байна.

    1911 он

    Самарканд. Торгоны зам. Эртний оюунлаг, шашны үзэл суртлын ухуулагч. Жүүд хүүхдүүд багшаараа хичээл заалгаж байна.

    1911

    Төв Азид олон нүүдэлчид амьдардаг байсан. Зурагт залуу казак гэр бүл. Одоогийн Узбекстан-Казакстаны зааг нутаг дэвсгэр дээр.

    1907-1915 оны үе

    Персийн хил залгаа Муган тосгоны Орос үндэстэн. Эзэлсэн газар нутагтаа засгийн газар орос иргэдийг хилийн ойролцоо алс өрнөд, кавказ, сибир рүү хүчээр суурьшуулдаг байсан.

    1907-1915 оны үе

    Зурагчин тэднийг Грек гэж тодорхойлжээ. Хар тэнгисийн зүүн эргийн Чаквагийн ойролцоох цайны тариалан дээрх ажилчид. Оросын эзэнт гүрний мэдэлд одоогийн Украйн, Молдов, Гүрж, Грекийн зарим хэсэг байсан.

    1910 он

    Волга голын эхийн ойролцоо, Сэлигер нуур орчим, "Gethsemane Hermitage"-д лам нар шилмүүст ойн төгөлд төмс тарьж байна.

    1912 он

    Москвагийн ойролцоо Дединова тосгоны Ока мөрөн дээр далан барьж буй ажилчид, ахлагчийн хамт зураг авахуулахаар түр амсхийж байна.

    1907-1915 оны үе

    Кавказын нурууны Боршоми хэмээх жижиг тосгон, одоогийн Гүрж. 19-р зууны сүүлээр рашаан ус ихэд дэлгэрч байжээ. Зураг дээр "Екатерин Спринг"-д  ирсэн зочид. 

    1909 он

    1909 оны намар. Төв Европын Оросын Череповец тосгон. Зураг авахуулахаар түр амсхийж буй ажилчид.

    1910 он

    Уралын нуруу төмөр, хүдрийн нөөцөөр баялаг гэж тэмдэглэгджээ. Бакали уулс, Екатинбург хотын гадна. Бичил уурхайчин гэр бүл.

    1909 он

    Цагаан нуур. Уулын оройд байрлах сүмийн гадаа нарлах хүүхдүүд.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй