ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрүүл арьстай байхад туслах хүнсний 5 бүтээгдэхүүн

    Өдөр тутмын амьдралдаа юу идэж, юу ууж байгаагаас бидний арьс шууд хамааралтай байдаг. Тиймээс энэ удаа таны арьсыг эрүүл байлгахад туслах 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

    1.Гүзээлзгэнэ 

    Гүзээлзгэнд хөгшрөлтийн эсрэг витамин С жүржид байдгаас илүү их байдаг. Америкийн "Clinical Nutrition" сэтгүүлд бичихдээ С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс үрчлээ багатай мөн хуурайших нь бага байдаг гэжээ. Тиймээс гүзээлзгэнэ тогтмол идэж байх нь таны арьсыг эрүүл сайхан болгох нэг нууц ажээ. 

    2. Smooth буюу жимсний коктель

    Нэг аяга мөсөн дээр хэдэн ширхэг гүзээлзгэнэ эсвэл бөөрөлзгөнө нэмж холигчинд хийн хутгаад дараа нь уухад таны арьсанд маш их шим тэжээл өгөх болно. Мөн бэлэн болсон жимсний коктелиороо нүүрээ угааж 8 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар нүүрээ шавшаарай. 

    3. Оливийн тос 

    Оливийн тос бол зөвхөн таны дотор эрхтэнд сайнаар нөлөөлөөд зогсохгүй арьсанд ч гэсэн чухал ач тустай гэдгийг санаарай. Оливийн тос хэрэглэсний дараа таны арьс гэрэлтсэн сайхан болно. Маш их ачаалалтай ажилласны дараа арьсандаа оливын тос түрхэх нь таны арьсыг тайвшруулж, сэргээх үйлчилгээтэй. Хэрвээ та хуурай арьстай бол үргэлж оливын тос хэрэглэхийг зөвлөж байна.

    4. Ногоон цай 

    Нэг аяга ногоон цай уухад та хэсэг хугацаанд амрах болно. Мөн ногоон цай тогтмол хэрэглэх нь таны арьс эрүүлжиж, арьсны хавдрыг бууруулдаг гэдгийг Alabama их сургуулийн эрдэмтэд баталсан байдаг аж. 

    5. Цайны уутыг нүдэн дээрээ тавь 

    Хэрэглэсэн цайны уутаа зүгээр хаяхын оронд нүдэндээ 10-15 минут тавиарай. Ингэх нь хавагнасан, ядарсан нүдийг тайвшруулж өгдөг сайн талтай.    

                                                                                                       Эх сурвалж: health.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй