ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Ургах наран” хорооллынхон хэзээ хохирохоо болих вэ?

    Ургах наран хорооллын цахилгааныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас түр хязгаарлаж байгаад хэвийн горимд шилжүүлсэн билээ. Энэ нь Ургах наран хорооллын “Ургах наран” контор нь  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд их хэмжээний хуримтлагдсан өртэй болсноос үүдэлтэй. Учир нь тус хорооллыг дулаанаар хангадаг халаалтын уурын зуух нь цахилгаан зарцуулалт өндөртэйгөөр ажилладаг мөн орон сууцны контор нь оршин суугчдаас айл өрхийн тарифаар цахилгааны мөнгөө тооцож авдаг ч  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид тушаахдаа аж ахуй нэгжийн тарифаар төлдөг. Үүнээс үүдэлтэй цахилгааны тарифын зөрүү үүсч, алданги гарснаар хуримтлагдсан өр үүссэн юм.

    Энэ асуудлыг шийдэхийн тулд Ургах наран хороолол төслийг хэрэгжүүлэгч “Блю Скай Партнерс” ХХК нь хорооллын гадна цахилгаан хангамжийн ажлыг улсын комисс ажлуулж тус хорооллыг үндсэн тэжээлтэй болгох ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа. Үндсэн тэжээлтэй болсноор “УБЦТС” ТӨХК нь тухайн орон сууцны контороор дамжихгүйгээр шууд айл өрхүүдтэй харьцах боломж бүрдэнэ. Ингэснээр цахилгааны эрчим хүчний төлбөрөө цаг тухайд нь төлдөг айл өрхүүдийг хохироохгүй байх боломж бүрдэх юм.

    Хоёр жилийн өмнө тус хороололд бохир нь хальж иргэдийг мөн хохироож байсан билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй