Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн удирдах газрын харьяа Хилчин хотхоныг дулааны эрчим хүчээр хангадаг халаалтын зуух нь 2012 онд ашиглалтанд орсон.
Хятад Улсын DZL маркийн 9.8 м.вт хүчин чадалтай гурван ширхэг зуухнууд нь хуучирч ашиглалтын зардал нь нэмэгдсэн. Анх ашиглалтын зардлын тооцоо судалгаа үндэслэлийг буруу төлөвлөж хотхоныг ашиглалтанд оруулснаас ашиглалтын зардлаа даахгүй болоод байгаа. Хилчин хотхоны халаалтын зуухны баталгаат хугацаа дууссан учир цаашид хэвийн ажиллах баталгаагүй болсон.
Хилчин хотхоны халаалтын зуухыг хүлээж авахад Нийслэлийн төсвийн зардал ихээхэн нэмэгдэнэ. 2012 онд нийслэлээс ажиллагаатай нь танилцаад ашиглалтын зардал ихтэй, техник тоноглолууд нь ашиглагч хэрэглэгч байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн. Тиймээс эдийн засгийн хувьд 700 сая төгрөгийн алдагдалтай хөрөнгийг хүлээн авах боломжгүй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт