Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан 6 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/472 тоот захирамжийн дагуу Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон билээ.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт