Москвагийн Их Сургуулийн II дамжааны оюутан Варвара Караулова хэмээх 19 настай бүсгүй Турк руу нисээд тэндээсээ сураггүй алга болжээ. Тэрээр нууцаар гадаад паспорт авч Турк руу ниссэн бөгөөд гар утсыг нь Сирийн хилээс холгүй газар илрүүлсэн байна. Охины эцэг эх түүнийг Исламын улс бүлэглэлд элссэн байж магадгүй хэмээн санаа зовниж байгаа аж.
Варвара Караулова нь Москвагийн Их Сургуулийн философийн факультетын II дамжаанд суралцдаг, англи, франц хэлийг төгс эзэмшсэн гэнэ. Их сургуульд байхдаа тэрээр араб хэл сурч, соёл заншлыг нь судлан хааяа хичээл дээрээ лал хувцас өмсөн ирдэг байжээ.
Сургууль дээр хурал болоход эх нь охиноо хамгийн сүүлийн удаа харжээ. Охин ээждээ нохойгоо салхилуулж байна гэсэн мессеж бичээд Турк руу ниссэн байна. Шинжээчид охиныг аль хэдийн Исламын улс бүлэглэлийн гарт орсон хэмээн дүгнэж байгаа юм. Нэгэнт тэдэнтэй нэгдсэн бол эргэж ирэхэд маш хэцүү байх болно хэмээжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт