Өмнөд Солонгост Ойрх Дорнодын Амьсгалын Замын Хам Шинж буюу Mers вирусын халдварын улмаас хоёр хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл Хонконгийн эрх баригчид Солонгосоос ирсэн 18 зорчигчийг тусгаарлаад байна. Тэднийг Lady MacLehose Holiday хэмээх тосгонд 14 хоногийн турш тусгаарлах аж.
Мөн 44 настай солонгос эр Хонконг руу нисч, дараа нь Хятад руу автобусаар аялжээ. Тэрээр Хятад дахь хамгийн анхны вирусын халдвартай хүн гэж тооцогдоод байгаа бөгөөд одоо Хятадын өмнөд хэсгийн эмнэлэгт тусгаарлажээ. Харин эмч нар "Түүний аав аль хэдийн вирусын халдвар авсан учраас анхааралдаа аваад байна" гэжээ. Мөн аяллын үеэр түүний эргэн тойронд байсан 80 гаруй хүнийг тусгаарлаад байгаа ч тэднээс Mers вирусын шинж тэмдэг илрээгүй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт