Оксфордын их сургуулийн түүхэнд анхны эмэгтэй захирлаар Louise Richardson-ыг албан ёсоор томиллоо. Тэрээр Оксфордын их сургуулийн 272 дахь захирал болж байгаа юм. Тус сургууль хамгийн анхны захирлаа 1230 онд томилж байжээ. Шинэ захирлын тухай мэргэжилтнүүд "Боловсролын салбарын шилдэг удирдагч мөн" хэмээн ам сайтай байгаа юм. Тэрээр Ирландад өсч, "Trinity College Dublin"-д суралцаж мөн "University of California" мөн Harvard Universitу-д тус тус эрдмийн зэрэг хамгаалжээ.
Тэрээр АНУ-ын 9 сарын 11-ны хоёр ихэр цамхагийн дайралтын тухай ном бичиж байсан аж. Хатагтай Louise Richardson "Оксфордын их сургууль бол дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэг. Боловсрол гэдэг маш чухал эрин үед энэ сургуулийг удирдах боломж олдож байгаад их баяртай байна" хэмээн ярьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт