ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Бид шинэ үеийн хүүхдүүд” хүүхдийн чуулган боллоо

    Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн арга хэмжээний хүрээнд хүүхдийн оролцоонд түшиглэн тэдний санаа бодлыг сонсож, хэрэгцээг тодорхойлон эцэг эх, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогын баримт бичгийг тодорхойлох зорилготой “БИД ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД”  үндэсний чуулган 2015 оны 5 дугаар сарын 30, 31 болон 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Тус чуулганыг:

    • Хүүхдийн төлөө үндэсний газар
    • Дэлхийн Зөн ОУБ
    • Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран зохион байгуулсан байна.

    Энэхүү  чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд, асрах төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл 13-17 насны  400 хүүхэд, 100 багш хамрагдсан юм.

    “Бид шинэ үеийн хүүхдүүд” хүүхдийн чуулганы төлөөлөгчид 3 хоногийн хугацаанд  хамтдаа нөхөрлөн танилцаж, Найрамдал төвийн хөгжлийн олон хөтөлбөрт оролцож  “Хүүхдэд нээлттэй микрофон”  салбар хэлэлцүүлгийг өрнүүлэн нэгдсэн уриалгыг гаргасан ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй