ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-ын жуулчин эмэгтэй арсланд бариулжээ

    АНУ-ын жуулчин эмэгтэй Өмнөд Африкт арсланд бариулж амиа алджээ. Арслангийн паркад /Lion park/ машиныхаа цонхыг онгорхой явснаас болж уг эмгэнэлтэй явдал болсон байна. Эмэгтэйтэй хамт машинд явсан эр арсланг болиулах гэж оролдсон ч аварч чадалгүй өөрөө харин гэмтжээ. Арсланг дайрах үед тэд машинаа бариад явж байсан байна.

    Тус паркийн менежер Scott Simpson "Аврах багийнхан арсланг хөөж, эмч нарыг очиход эмэгтэй амьсгал хураасан байсан. Паркад хаа сайгүй цонх онгойлгохыг хориглосон тэмдэг, бичиг байдаг. Энэ дүрмийг үл ойшоож цонхоо онгойлгож явснаас ийм эмгэнэлт хэрэг гарлаа" хэмээн ярьжээ. Энэ тухай CNN агентлаг өнөөдөр мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй