Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар шүлхий өвчин, Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар хонин цэцэг өвчин, Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар, Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” хэмээх газар, Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар боом өвчин гарчээ.
Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар, Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар, Баяннуур сумын Шартал багийн нутаг “Байшинт” гэдэг газар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар болон Батцэнгэл сумын Дайр бор багт тус тус малын галзуу өвчин гарч нийт 8 аймгийн 12 сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт