ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Автомашины албан татвараар 15.7 тэрбум төгрөг хураажээ

    Улаанбаатар хотод автомашины татвар хураах ажил 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулагдаж нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажилласан билээ. 2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15,1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15,7 тэрбум төгрөг төвлөрүүлэн, төлөвлөгөөний биелэлт 103,7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

    Харин хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. Татвар төлөх хуулийн хугацаа дууссан учраас нэмэлт цэгүүдийг буулгаж байна. Харин хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нар дүүргийнхээ Татварын газар болон Дүнжингарав худалдааны төвд 6 дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд татвараа төлөх боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй