ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иргэдийн гараашийг харанхуй шөнөөр нураажээ

    Дахиад л иргэдийн өмч рүү халдсан хэрэг Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15-р хорооллын нутаг дэвсгэрт гарлаа. Нийслэлээс албан ёсоор эзэмшүүлсэн зөвшөөрлийн бичигтэй иргэдийн гараашийг “Ноёд констракшн” компани 5 дугаар сарын 30-ны шөнө 22 цагийн орчим буулгаж эхэлсэн байна. Тус газар анх “Сэлэнгэ 888” нэртэй хотхон барьж байгаад өдгөө Тарвалин болгон өөрчилсөн аж.

    Чоно борооноор гэдэг шиг харанхуй шөнө гараашийг нь нурааж буйг эсэргүүцэн иргэдийг очиход бөхчүүд гэмээр том биерхүү залуус хамгаалалтад гарч дотогш хэнийг ч нэвтрүүлээгүй байна. Зарим иргэд машин нь гарааш дотор байгааг учирлаж авахыг хүссэн боловч оруулалгүй, хөөж туун хүч хэрэглэсэн аж.

    “Ингэж л нураах байсан юм бол анхнаас нь яах гэж гарааш барь гэж зөвшөөрөл өгсөн юм бэ? Нийслэлд удирдлага гэж байна уу? Иргэдийн өмч, зөвшөөрөлтэй газар руу жирийн нэг компани дураар авирлан халдаж, нийслэлийн удирдлагаас толгой илүү мэдэлтэй гэдгээ харуулж биднийг тавлаж байна. Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа аваасай” хэмээн 5 дугаар хорооны иргэд гомдоллож буйг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд уламжилъя.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй