Өмнөд Солонгост хоёр хүн Ойрх Дорнодын Амьсгалын Замын Хам Шинж (Mers) өвчнөөр нас баржээ. Энэ нь уг улсын хувьд анхны тохиолдол юм. Нас барагсад 58, 71 настай эмэгтэйчүүд байсан байна. Өнгөрөгч 5-р сард Өмнөд Солонгост 17 тохиолдол илрээд байсны хоёр нь ийнхүү нас баржээ. Mers өвчний халдвартай байж болзошгүй гэсэн 680 хүн бүртгэгдээд байгаа юм.
Sars халдварт өвчинтэй төстэй Mers нь анх 2012 онд Саудын Арабд бүртгэгдэж байжээ. Өндөр халуурах, амьсгал боогдох, уушигны хатгаа болох, бөөрний дутагдал зэргээр илэрдэг байна. Дэлхийд уг өвчний 1,167 тохиолдол бүртгэгдэж 479 хүн /27 хувь/ нас баржээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт