Энэ оны долдугаар сарын 17-ны өдөр Донецкийн ойролцоо нислэг үйлдэж байх замдаа сүйрсэн МН17 нисэх онгоцонд Нидерландын 193, Австралийн 38 зэрэг нийт 298 хүн зорчин явсан билээ. Онгоцны сүйрлийн шалтгааныг одоо хүртэл олоогүй бөгөөд энэ осолд ОХУ, Украйн хоёр харилцан бие биенээ буруутгадаг. Цогцсуудыг эхэлж Голланд улсад авчран ДНХ-гийн шинжилгээ хийсний дараа төрөлх нутагт нь аваачиж оршуулсан билээ. Онгоцны хар хайрцагийг мөн л Голландын шинжээчид тайлж уншихаар ажиллаж байгаа ч өнөөг хүртэл сүйрлийн талаар дорвитой мэдээлэл хийгээгүй байна. АНУ өөрийн хиймэл дагуулын авсан зургийг олон нийтэд дэлгэж ОХУ-ын хил дотроос пуужингаар харавсан хэмээн баталсан ч энэ нь бодитой нотолгоо болж чадаагүй. Газар дээр нь ажилласан шинжээчид онгоцны сүүл хэсэг бууны олон суманд сийчигдсэн тухай мэдээлж, үүнтэй зэрэгцэн Малайзын онгоцыг Украйны сөнөөгч онгоц даган нисч байсан талаарх дуулиан тарсан. Өчигдөр CNN агентлаг Малайзын МН17 нисэх онгоцны сүйрэлтэй холбоотой шинэ мэдээллийг дэлгэж, Донбассын босогчид болон ОХУ-д асуулга тавив. Учир нь сүйрсэн онгоцон дээр Донбассын босогчид хамгийн түрүүнд очсон юм. CNN-ий мэдээлж буйгаар цогцоснуудыг анх олоход бүгдийнх нь хүзүүнд хүчилтөрөгчийн баг зүүлттэй байжээ. Хачирхалтай нь цогцоснуудыг Голланд руу зөөвөрлөх үед бүх хүчилтөрөгчийн баг алга болжээ. Цогцоснуудын хүзүүнд хүчилтөрөгчийн баг зүүлттэй байсан талаарх мэдээллийг ч хав дарсан байна. Энэхүү хүчилтөрөгчийн багнаас үүдэн онгоцны ослын шинэ таамаг, дүр зураг гаргах боломж байгаа тухай CNN агентлаг мэдээллээ.












\

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт