Балбад болсон газар хөдлөлтийн дараа хүмүүсийн амьдрал, нөхцөл байдал хүндхэн хэвээр байна. Хоол хүнс, цэвэр усны хомсдол тус улсад газар авч орон гэр, эцэг эхээ алдсан хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ. Балбын нийслэл Катманду хотоос 15 км-ийн зайд орших газар өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд гуйлга гуйн, тусламж эрэн сууцгаана.
"Газар хөдлөлтийн дараа хоол хүнс, хувцас, хөнжил зэрэг олон тусламжийн барааг улс орнууд хүргэсэн. Харин одоо нурсан байшин барилгыг сэргээн засах урт хугацааны тусламж хэрэгтэй болоод байна" гэж Балба улсад ажиллаж байгаа сайн дурынхан ярьжээ.
Нэн тэргүүнд хүүхдүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй, тэд өнөөдөр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх, золиос болох магадлал өндөр байгаа аж. Тиймээс эцэг эх, орон гэрээ алдсан хараа хяналтгүй хүүхдүүдэд анхаарлаа хандуулахыг сайн дурынхан сануулсаар байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт