Klara Balogova хэмээх эмэгтэй Словакийн маш ядуу гэр бүлд өсч торнижээ. Тэрээр 18 настай байхдаа Словакаас Англи руу огт танихгүй эртэй гэрлэхээр явсан гэдгээ тухайн үедээ мэдээгүй. Түүнийг гэрээс нь явахад цалин хөлс гэж их хэмжээгээр амлаж, ажлын байр бэлэн хэмээсэн аж. Тэрээр тохирсон газраа ирэхэд түүний гадаад паспортыг хураан авчээ. Ингээд Balogova урьд нь хэзээ ч хараагүй нэгэн эрийн эхнэр болжээ.
"Тэр намайг гадагшаа гарахыг огт зөвшөөрдөггүй байсан. Гадуур гарах нь боломжгүй зүйл хэмээн байнга хэлдэг байсан" хэмээн ярьжээ.
Иймэрхүү явдал өнөө цагт хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр болоод байгаа юм. Хууль бусаар гэрлэх явдал өсч байгаа энэ үед Европын улс орнууд болоод Их Британид цагаачлалын хуулийг чангатгаад байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Шинээр гэрлэсэн хосуудын дийлэнх нь Ази, Африкийн иргэд бөгөөд Европын орнуудад богино хугацааны визээр ирээд, хууль бусаар амьдарч байна” гэжээ. Эрчүүд гадаад эмэгтэйчүүдэд эх хэмжээний мөнгө, ажил, орон байр, сайхан амьдрал амладаг аж. Тэд ихэвчлэн эмэгтэйчүүдийг ирэх хүртэл бүх зүйлийг зохион байгуулалттай хийдэг бөгөөд гарын үсэг зурах, бичиг баримтыг нь олзлон авах хүртэл бүх нарийн арга хэмжээнүүдийг багтаасан байдаг.
Английн Rochdale-д 400 гаруй хүн хууль бусаар яг ингэж гэрлэсэн гэх мэдээлэл байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн зарим өөр улс руу худалдаалагджээ. Balogova нийгмийн ажилтнуудын тусламжтайгаар өөрийн төрлөх нутаг руугаа буцжээ. Гэсэн хэдий ч тэрээр сайн сайхан амьдралын төлөө дахин явахад бэлэн гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт