ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Нандигжав, С.Баясгалан нар олон улсын тэмцээн шүүх эрхтэй болох уу

    Монголд олон улсын боксын тэмцээн шүүх эрх бүхий хоёр, гурван одтой шүүгчид байдаг ч Олон улсын боксын холбоо (AIBA)-ныхон тэмцээн шүүх эрх өгдөггүй. Дэлхийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн нөлөө бүхий шүүгчгүйн улмаас будлиантай болдог спорт хэмээгддэг боксын тэмцээнд манай тамирчдын амжилт ялагдал, хожигдлоор дуусах нь цөөнгүй.

    Үүний тод жишээ энэ сард болсон БНСУ-ын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадамд оролцсон монголын боксчид шүүгчдийн булхайтай шударга бус шүүлтээс болж сэтгэл гонсгор үлдсэнийг хэлж болно. Тэгвэл арваннэгдүгээр сард Чежүд болох Олон улсын боксын холбооны их хурлаар манай боксын холбооны удирдлагууд уг асуудлыг дорвитой хөндөж, шийдтэй хариу авахаар төлөвлөснөө мөн цаашид шүүгчдийн тал дээр олон улсад төлөөлөлтэй болох талаар ажиллаж буйгаа дуулгалаа.

    Эхний хөндөх асуудал нь гурван одтой хоёр шүүгч болох ОУХМ Ц.Нандигжав, С.Баясгалан нарыг олон улсын тэмцээн шүүлгэх эрх олгуулах талаар санал өргөн барих аж.

                                                                                                                                 Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй