
Google I/O 2015 чуулган дээрээ Андройд үйлдлийн системийн дараагийн хувилбар болох Андройд М-ийг албан ёсоор зарласан. Андройд М нь 50 хувь бага цэнэг зарцуулдаг, өмнөх хувилбараас нийт 57 өөрчлөлт оржээ. Эдгээрээс хамгийн томоохон 7 өөрчлөлтүүдийг хүргэе.
Андройд М үйлдлийн системийн томоохон өөрчлөлтүүд
#1: Үг сонгоход (word selection) илүү хялбар болгосон
Үг сонгоход түр санах ойн нэмэлт гарч ирнэ. Үг үгээр нь үсэг үсгээр сонгох боломжтой болсон.
#2: Хурууны хээ мэдрэгчийн сайжруулалт Fingerprint sensor support
Төлбөрийн Андройд Пэй (Pay) холбогдуулан хурууны хээ мэдрэгчийг сайжруулсан. Гар утас үйлдвэрлэгчид стандартчилсан хурууны хээний програм ашиглах боломжтой.
#3: Шууд түгээх (share)
Андройд утасны шэйр бусад үйлдлийн системээс хол илүү байдаг. Гэхдээ л төгс биш. Маш олон төрлийн аппликэшн суулгасан үед олон төрлийн шэйр гарч ирэх нь ядаргаатай байдаг. Андройд М үүнийг шийдвэрлэж өгчээ.
#4: Doze - Зүйрмэглэх
Doze буюу компьютер дээрх sleep, hybernate горимтой адил бүх аппликэшнүүдийг хааж зөвхөн хэрэгцээт сэрүүлэг дуугарах боломжтой болно. Энэ нь цэнэгийг маш сайн хэмнэх болно.
#5: Дуу тохируулагч хялбар болсон
Эвдрээгүй л бол битгий зас Google. Андройд KitKat дээр зүгээр байсан дуу тохируулагчийг Андройд KitKat дээр"засч" хэрэглэгчдээс муу гэсэн дүгнэлт авсан. Харин одоо буцаад хэвийн болсон.
#6: Google Now 'On Tap'
Google Now одоо Анройд М-д хамааралтай боллоо. Та утсандаа хүрэх боломжгүй үед зүгээр л утастайгаа ярьчихаж болно. Жишээ нь хөгжим тоглуулж байх үед "Хэдэн онд гарсан дуу вэ?" гэж асуухад танд хариулт өгөх юм.
#7: Автоматаар нөөцөлдөг /backup/ хийдэг болсон
24 цаг тутамд ашиглаагүй үед юм уу, цэнэглэж байхад автоматаар backup хийнэ. Утсаа анхны горимд оруулах, форматалсан тохиолдолд санаа зовохооргүй алдах зүйлгүй болж байна.