ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнээс илүү хайрандаа үнэнч амьтад

    1. Салхич шувуу 

    Салхич шувуу олон шувуутай уулзаж,  үерхдэг ч насныхаа ханиар ганцхан шувууг л сонгодог. Үржлийн улиралд хосууд яг л нэг газраа цугладаг бөгөөд энэ үйлдэл нь насан туршид нь үргэлжилдэг. Тэд зөвхөн үржлийн үедээ хамт байдаг ч гэлээ бие биедээ үнэнч шувуу юм. 

    2. Халиу 

    Халиунууд унтах үедээ усны урсгалд төөрөхгүйн тулд гар гараасаа барьж унтдаг. Харин бусад үед үргэлж хамтдаа байдаг. 

    3. Далайн морь 

    Далайн морь өөрт таарах хосоо олсон цагт өнгө нь хувирдаг сонин амьтан. Ингээд насныхаа ханийг олсон бол тэд өглөө болгон нэгэндээ наалдаж, хачирхалтай бүжиг хийж өглөөний мэнд хүргэдэг. Тэд нэгнээсээ холдохдоо, эргэн уулзахдаа ч бие биедээ наалдан мэндчилдэг. 

    4. Туйлын оцон шувуу 

    Оцон шувууд дотроо Генто оцон шувуу маш гүн гүнзгий дурладаг. Эрэгчин Генто эмэгчингээ хэдэн арван өдрөөр даган явж хайраа илчилдэг бөгөөд хайртдаа зориулан тохилог үүр засахыг хичээн олон удаа бүтэлгүйтсэн ч үргэлжлүүлсээр байдаг. Харин эмэгчинд үүр нь таалагдвал тэндээ үүрд үлдэн өндгөө гаргадаг аж. 

    5. Заан 

    Заан сүй тавих ёслол гүйцэтгэдэгийг та мэдэх үү. Тэд хошууныхаа урд хэсгийг цагираг хэлбэртэй болгон нэг нэгийнхээ духад хүргэснээр сүй тавих ёсыг гүйцэлдүүлдэг. Заанууд үргэлж бие биеээ энхрийлдэг бөгөөд энэ үйлдэл нь хошуугаараа бие биедээ хүрч байгаагаар илэрнэ.

    6. Эрвээхий загас 

    Эрвээхий загас насныхаа ханийг олох хүртлээ ганцаараа явдаг. Хэдий удаан хугацаа өнгөрсөн ч хамаагүй ганцаараа л байдаг. Харин хосоо олсон бол тэд үлдсэн амьдралынхаа туршид хамтдаа ан хийж, аялдаг бөгөөд хэрвээ нэг нь ямар нэг байдлаар үрэгдвэл үлдсэн нь хурц хад мөргөн үхдэг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй