Өчигдөр БГД-ийн Онцгой байдлын хэлтсийнхэн цахилгаан шатнаас хүмүүс гаргаж өнжив. БГД-т иргэдээс цахилгаан шатанд гацлаа гэсэн хэд хэдэн дуудлага ирсний дагуу гурван том хүн, гурван бага насны хүүхдийг гаргажээ. Дашрамд дурдахад өчигдөр өглөө 07:40 цагт Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ний 110/10/6 кВ Умард дэд станцын 1-р секцэнд гал гарч БГД-ийн 3-р хороолол, Тасган, 32, Хайлааст чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан тасарсан байна. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас арга хэмжээ авч 12:00 цагт хэвийн болгосон гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт