ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Лего” юу бүтээж чаддагаа харуулна

    Амьд хөгжмийн “Play time” наадмын үзэгчдийн хүсэн хүлээдэг хамтлагуудын нэг бол “Лего”.  Тэдний уран бүтээлээс “Алдаа” дуу нь амьдралд ухаарал хайрласан үгтэй тул залуус сонирхож их сонсдог.

    Өнгөрсөн есдүгээр сард “We support” тоглолтоо толилуулсан залуус GV студид бичүүлсэн “Чадна” шинэ цомгоо БНСУ-д хэвлүүлж, ирэх арванхоёрдугаар сард багтаж үзэгчдэд хүргэхээр зэхэж буй. Амьд хөгжмийг электро, дабстеп аятай хослуулдгаараа онцлогтой тус хамтлагийн ахлагч, дуучин Н.Билгүүн найруулагч, Н.Тэмүүлэн дууны найруулагч мэргэжилтэй, басс гитарчин Батхүү “Номин талст”хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөний уран бүтээлийн хөгжмийг тоглодог бол А.Жамбалдорж хамтлагийнхаа соль гитарчин, бөмбөрчин.

     

     

    Хоёр жилийн өмнө шинэ бүрэлдэхүүнтэй болсон тэд 2008 онд “Be for you” тэмцээнд оролцож тэргүүн байрын шагнал хүртэж байв. Тэдэнтэй “Sir Alex” хамтлагийнхан хамтарч ажиллаж, “Нисванис”, “Лемонс”, “Колорс”, “Компасс”, “Оршихуй” зэрэг хамтлагийн уран бүтээлчид ойр дотно нөхөрлөдөг.

                                                                                                                                 Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй