ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн шилдэг 10 клуб

    10. Las Vegas дахь Hakkasan клуб

    3 хэмжээст гэрлээр тохижуулж хамгийн шилдэг геометрийн график дизайнуудыг хослуулсан шөнийн клуб бөгөөд хувцаслах кодтой байдаг. Энд бүгд хамгийн дэгжин хувцсаа өмсөж очих хэрэгтэй бөгөөд пүүз, кет болон углаашийг хориглодог.

    9. Нью-Йоркийн галт арал буюу Fire Island pines pavilion

    Энэхүү асар том хэмжээний модон байгууламжийг 2013 онд сэргээн босгосон бөгөөд галт шувууг бэлгэдэж, гэрэл цацруулсан шийдлээр барьжээ. Холоос харахад  гайхалтай харагдах Галт арал шөнийн клубийн бүжгийн талбай нь асар том гэдгээрээ онцлог байна.

    8. Нью-Йорк дахь Арена клуб

    Арена шөнийн клуб нь 16 сая ширхэг лед гэрлэн чимэглэлтэй бөгөөд дан саарал, цагаан, хар өнгөөр голчилсон дотоод засалтай юм байна. Таазан хэсэг нь Аура гэрлийг төсөөлсөн дүрслэлтэй бөгөөд клубийг бүхэлд нь гэрэлтүүлэх хүчин чадалтай юм.

    7. Greenhouse клуб Нью-Йорк

    Энэхүү клуб асар их хөрөнгө зарж бүтээсэн гэдгээрээ онцгойрдог газар гэнэ. Таазнаас нь 6 инчийн хэмжээтэй том том талстан бөмбөлгүүй дүүжлээстэй байдаг бөгөөд мөн энэ хэмжээний дижитал лед гэрэл бүхий шигтгээнүүдээр ханаа чимэглэсэн томоохон клубуудын нэг юм байна.

    6. Мексик дахь Аурора клуб

    Мексик хотын хамгийн алдартай клубд тооцогддог энэхүү газар гэрлийн алслалын гайхамшгийг таньд мэдрүүлэх болно. Хананууддаа 3 хэмжээтс зургуудыг шигтгэн гаргаж өгсөн бөгөөд тайван, амгалан орчинг бүрдүүлж таны алжаалыг тайлах хүчин чадалтай юм байна.

    5. Бразилийн Рокси клуб

    Бразилийн хамгийн алдартай динамик гэрлийн үзүүлбэр үзүүлдэг цэнгээний газар. Та энд хаана ч бүжиглэж болох бөгөөд хөгжмийн дуугаралт хувиарлалтад дээд зэргээр анхаарчээ. Мөн та зөөгч нарт бүжиглэмээр байгаа дууны захиалгаа өгч болдгоороо онцлог юм байна. Гэхдээ энэ нь тэгш сондгой дугаартай такс авсан эсэхээс шалтгаалдаг байна.

    4. Нью-Йоркийн Студи 54 клуб

    Түүхэн дэх хамгийн алдартай клуб гэж хэлэхэд болно. Нью-Йоркийн 1970-1980-аад оны хамгийн алдартай мьюзиклүүд тавигдаж байсан дуурийн театрыг сэргээн босгосон энэхүү клубыг хаана ч байхгүй үзэсгэлэнтэй тайчигч бүсгүйчүүдтэй гэдгээр нь хэн бүхэн мэднэ.

    3. Канзас дахь Шарк клуб

    АНУ-д байрлалтай тус клуб далайн эрэг дээр байрладагаас гадна өөр өөр өнгө төрхийг илтгэсэн дотор гадны 3 клубээс бүрддэг гэдгээрээ онцгойрдог. Далайн эргийн модон тавилгуудтай ч гэлээ хар цагаан гэрлийн хослолыг эндээс л мэдэрхийн тулд хүмүүс тус газрыг ихээр зорьдог байна.

    2. Нью-Йоркийн Аура Клуб

    АНУ-ын тансаг зэрэглэлийн клубуудын нэг. Та энд хаана ч байхгүй амттай коктэйль амтлах болно. Мөн тансаг зэрэглэлийн дресс кодыг үйлчлүүлэгчдээсээ шаарддаг.

    1.Мексикийн Хоока лоунж

    Та энд хаана ч байхгүй тансаг зэрэглэлийн буйдан дээр сууж, дарс шимэх боломжтой. Араб хэв маягийг шингээсэн, өнгө гэрлийн хослолыг гайхалтай бүрдүүлж өгсөн ая тухтай лоунж гэдгээрээ алдартай. Энд мөн латин америк бүжгийн алдартнууд хүрэлцэн ирж таныг баясгах болно.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй