ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Обамагийн охинтой гэрлэхийг хүсч инж санал болгожээ

    Кенийн хуульч Felix Kiprono гэх эр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн охинтой гэрлэх санал тавьж 70 хонь, 50 үхэр, 30 ямаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Хуульч  Felix Kiprono-гийн мөрөөдөл бол Обомагийн охин 16 настай  Malia-тай гэрлэх бөгөөд Ерөнхийлөгч Барак Обамаг Кенид айлчлан ирэх үеэд уулзахад бэлэн байна гэдгээ хэлжээ. Тэрээр 2008 оноос эхлэн Malia-г сонирхож эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш өөр ямар нэгэн эмэгтэйтэй болзохгүй гэж шийдэн дотроо түүнд амласан гэжээ. Залуу хуулчийн Malia-г хайрлах хайр жинхэнэ бөгөөд шохоорол биш гэнэ. 

    "Магадгүй хүмүүс намайг мөнгөний төлөө үүнийг хийж байна гэж бодох вий. Түүнийг хайрлах жинхэнэ хайр маань энэ үйлдлийг хийхэд хүргэлээ" хэмээн тайлбарлажээ. Felix Kiprono Ерөнхийлөгч Обамаг Кени улсад энэ долдугаар сард айлчлан ирэх үеэр охиноо дагуулан ирэхийг хүссэн захидал илгээсэн байгаа аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй