“Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулсан. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байна. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна.
Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу АМГ дээр өргөдөл хүлээн авч байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргаад байна. Өргөдөл хүлээн авах хугацаа энэ оны 6 дугаар сарын 17-ноор дуусгавар болно. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар 6 сар үргэлжилнэ.
Энэ ажлыг шуурхай явуулах үүднээс УУЯ, БОНХАЖЯ хамтран Ажлын хэсэг байгуулж байгаа ба Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан Журамд өөрчлөлтийг оруулна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт