ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаан хэрмийн бунхныг авран хамгаална

    Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт өчигдөр   БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар гарын үсэг зурсан юм.

    Энэ үеэр Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон  "Шороон бумбагар"-ын олдвор буюу  эртний Түрэгийн үеийн язгууртны бунхант дурсгалт газрыг авран хамгаалах төслөөс танилцуулга хийж Туркийн талтай хамтран ажиллахаар боллоо.

    2011 онд нээсэн энэ бунхны хананы зарим хэсэгт мөөгөнцөр үүсч газрын хөрсөн дээр зурсан 1300 настай зурагнууд бүдгэрч эхэлсэн байна. Тиймээс авран хамгаалах ажлыг даруй эхлүүлэх шаардлагатай болоод байгаа юм.  Одоогийн байдлаар бунханаас олдсон алт мөнгөн эдлэл  болон ховор сонин баримал эртний зоос тэргүүтнийг Хар хорины музейд хадгалж байна. Мөн бунхант булшийг авран хамгаалах сендвичин барилгыг  барьжээ. Цаашдаа  ханын зургийг бүтнээр нь хуулж авах, "Шороон бумбагар"-ын цогцолбор газарт музей байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.    

    Орхоны хөндийд байрлах "Шороон бумбагар"-ын ойр орчим үүнтэй  ижил төстэй  10 орчим булш байгааг  судлаачид тогтоогоод байгаа юм байна. Уг Улаан хэрмийн Шороон бумбагар нь тонуулаагүй бүтнээрээ олдсон Монголдоо төдийгүй Азидаа ганц хосгүй олдвор. 2011 онд малтсан эл бунхны үүдэвч буюу орох хонгил нь 42 м урт, 180 см өргөн 7м гүн бөгөөд хонгилын хоёр хананд 40-өөд тооны өнгө ялгаж зурсан зурагтай ажээ. Бунхнаас олдсон 300 гаруй олдворууд Хархорины музейд хадгалагдаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй