Харааны шил, контакт линзний хэрэгцээг бүр мөсөн үгүй болгож мэдэх " Ocumetics Bionic Lens" нэртэй шинэ линзийг Канадын эрдэмтэд зохион бүтээжээ. Энэхүү шинэ төрлийн харааны линз нь хэвийн хараатай хүний харах чадварыг даруй гурав дахин сайжруулах юм.
Одоохондоо клиник шатандаа явж байгаа бөгөөд ойрын хоёр жилийн хугацаанд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх юм байна. Гэхдээ шинэ технологитой линзийг ердийн контакт линз шиг хүүхэн хараанд наахгүй. Харин хүний харах чадвар бүр мөсөн тогтдог 25 наснаас хойш, нүдэн дотор имплант болгон суулгах нь хамгийн зөв хувилбар гэж Канадын хараа зүйн ухааны доктор Гарт Вэбб үзсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт