Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав “Хаан даатгал” ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр № ХА15018/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан өөрийн харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч, “Хаан даатгал” ХХК-д шилжүүлж байсан зөрчлийг ШӨХТГ-ынхан шалгалтаар илрүүлсэн.
Тус хууль бус гэрээний улмаас Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцдаг 90,419 өрхөөс 2015 оны байдлаар 44,854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд 269.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, хэрэглэгчдэд хохирол учруулсан үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна.
Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан дээрх үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байж болох тул ШӨХТГ холбогдох мэдээлэл, баримт материалыг Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт тус тус шилжүүлэн шалгуулахаар болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт