Өдөрт 805 сая хүн өлөн зэлмүүн хонож байна. Энэ нь сүүлийн хорин жилд эрс буураад байгаа тоо. Гэхдээ л 1,2 тэрбум хүн ядуу, зүдүү амьдарч байна. Жилд 2,6 сая хүүхэд өлсгөлөнгөөс болж нас бардаг. Гэтэл дэлхий даяар хүнснийхээ 1/3-ийг зүгээр л хаячихдаг байна.
Том супер маркет, дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ хэн ч идэх, ашиглах боломжгүйгээр устгах арга хэмжээ авдаг. Харин саяхан Францын засгийн газар хүнсний хаягдлыг ашиглан малын тэжээл болгох, идэж болохуйц бүтээгдэхүүнүүдийг тусламжийн байгууллагад хандивлах гэх мэтээр дахин ашиглах шийдвэр гаргажээ. Хууль зөрчиж хоол, хүнс хаясан дэлгүүрийг 75 мянган еврогоор торгох, менежерийг нь хоёр жил хүртэл шоронд хорих гэнэ.
Ингэснээр ирэх арван жилд хүнсний хаягдал хоёр дахин буурах болно гэж албаныхан мэдэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт