Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт агаарын температур 48C-д хүрч хэт халалтын улмаас 500 гаруй хүн нас барсан тухай BBC мэдээллээ. Энэтхэгийн өмнө зүгийн Telangana болон Andhra Pradesh мужуудад өнгөрсөн бямба гаригаас хойш 140 гаруй хүн нас баржээ.
\Галт тэргээр зорчиж явсан зорчигч Jammu галт тэрэгний буудал дээр\
Харин нийслэл Delhi-д агаарын температур 44С- 48С болж өссөн тухай орон нутгийн сонинд мэдээлжээ. Цаг уурын хүрээлэнгээс хүмүүсийг аль болох дотор тасалгаанд байж, гадагшаа гаралгүй шингэн зүйл их хэмжээгээр уухыг зөвлөж байна.
\Хүмүүсийг их хэмжээний ус уухыг уриалж байна\
\Gujarat дахь гол руу хүү үсэрч байгаа нь\
Telangana мужийн 10 гаруй дүүрэгт өнгөрсөн бямба гаргаас хойш 186 хүн нас барж, 58 хүн үхлийн даваан дээр байгаа тухай Энэтхэгийн PTI агентлаг мэдээлжээ. Дийлэнх нас барсан хүмүүс тавиас дээш насныхан байна хэмээн мэргэжилтнүүд хэлжээ.
Фермерч Ahmed Pasha "Гүний худгийн ус ширгэж байна" хэмээлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт