Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр энэ сарын 8-нд гарсан. Галын зүүн хэсгийг цурманд оруулж, дээрээс нь байгаль дэлхий хураа хайрлаж бороо орсон ч галыг унтрааж дийлэхгүй байна. Галыг унтраахаар өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 65 иргэн, 5 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
19 дэх өдрөө асч буй энэхүү түймрийн улмаас улсад хэчнээн сая төгрөгийн хохирол учирсныг одоогоор тооцох боложгүй. Ямартаа ч албаны хүмүүс уг түймрийг хүний үйл ажиллагаанаас үүдэн гарсан хэмээн үзэж байгаа ажээ. Саяхан ОХУ-ын Өвөрбайгальд тамхиа унтраалгүй хаяснаас түймэр алдсан хоньчин эрд шүүхээс 3 жилийн ял оноосон. Харин Монголд хариуцлага тооцож буй явдал алга байгаа нь харамсалтай. Тиймээс ч иргэд хайнга хандаж, хэнэггүйн улмаас түймэр алдаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт