ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдүүдийн мөрөөдөл хэрчим улаан лооль идэх байжээ

    Египтийн Каир хотын хогийн цэг дээр олон зуун хүүхдүүд эцэг эхийн хамт амьдарч байна. Энэ хогийн цэг бол дэлхий дээрх хамгийн том дахин боловсруулж болох хог хаягдалтай цэг юм. Харамсалтай нь тэнд амьдарч байгаа хүүхдүүд амьдралыг зөвхөн хогийн цэг дээр хог ялгах төдийхнөөр төсөөлдөг бөгөөд өдөр бүр хэдэн тонн хог ялгадаг ажээ. 

    Тэднийг нүүж шилжихэд хүлээж авах газар, орон нутаг үгүй учраас тэд энд амьдрахаас өөр гарц байхгүй. Тиймээс тэд Каир хотын хогийн цэг дээр амьдрахаар шийджээ. 

    Харин энэ хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдэд туслахаар “Stephen-ийн хүүдүүд” нэртэй байгууллагынхан туслахаар очдог болжээ. Тэд хүүхдүүдээс “Чи том болоод юу хийх вэ?” гэж асуудаг. Харин хүүхдүүд энэ асуултын талаар хэзээ ч бодож үзээгүй. Харин нэг охин хэрчим улаан лооль идэхийг хүсч  мөрөөдөж байсан бол нэгэн хүү “Stephen-ийн хүүдүүд” хэмээх газар очиж унтаж үзэх юмсан гэж мөрөөддөг гэжээ.

    Одоогийн байдалаар “Stephen-ийн хүүдүүд”-ийн байгуулагын 500 гаруй ажилтан, сайн дурынхан өдөр бүр олон хүүхдүүдийг амьдрах ухаанд сурган хувцас, гутал хэрхэн оёх, мөнгө хэрхэн олох талаар сургалт явуулж байна.  Мөн тэнд очсон бүх хүүхдүүд хэрхэн уншиж, бичихийг сурч байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй