ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорт хавдар туссан охины мөрөөдөл

    Танилц. Түүнийг Виктория Марш гэдэг.

    Тэр Delaware хотод амьдардаг. Виктория Марш 13 настай.

    Тэр алдарт дуучин Тейлор Свифтийн фен. Түүний дууг дуулж, бүжиглэх дуртай. Тэр ч байтугай халловенын баяраар Тейлор Свифт шиг хувцасласан.

    Виктория Марш усан спортоор хичээллэх дуртай. Ирээдүйд цэцэрлэгийн багш болохыг хүсдэг. Тэр дауны синдромтой ч ирээдүйгээ гэрэлтэйгээр хардаг байлаа. 

    Гэвч тэр нэг өдөр шагай нь маш хүчтэй өвджээ. Аав, ээжийн хамт эмчид очин үзүүлтэл ясны хорт хавдар туссан болохыг хэлсэн юм. Тэр амьд үлдэхийн тулд зүүн хөлөө тайруулсан юм.

    Виктория Маршийн гунигт түүхийг дуулсан Delaware хотын цагдаагийн ажилтан түүнд зориулан Тейлор Свифтийн дуун дээр ковер хийж өгсөн юм. Тэр мөн алдарт дуучинтай холбоо барьсан юм.

    Дуучин бүсгүй түүнд өөрийн 6-н сард болох тоглолтыг үзэх тасалбар өгсөн юм.

    Хэдий тэр химийн эмчилгээ хийлгэж байгаа ч тоглолт үзэх боломжийг олгохыг хичээнэ хэмээн эмч нь хэлсэн юм.

    Тэр шүтдэг дуучин Тейлор Свифтийн нэгэн дууныхаа клипийг хийхдээ дотор нь сууж байсан авто машинд сууж үзэв.

    Цагдаа нар түүнд зориулан энэхүү бичлэгийг хийжээ. Охины түүхийг дуулсан хэдэн мянган хүмүүс дуучин Тейлор Свифтийг түүнд туслаасай хэмээн твитер хуудсаараа дамжуулан хүссэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй