Хэдхэн минутын өмнө Японд 5.6 баллын газар хөдлөлт болсон тухай Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Одоогийн байдлаар ямар нэгэн шархдаж, гэмтсэн хүмүүс болон цөмийн үйлдвэрүүдэд аюул учирсан талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлт хүчтэй болсон хэдий ч цунамигийн ямар нэгэн аюул байхгүй гэж мэргэжлийнхэн дүгнэжээ.
Газар хөдлөлтийн үеэр Токио хотын барилгуудад чичиргээ мэдэгдсэн бөгөөд зарим метро болон галт тэрэгний шугам зогсчээ.
Нарита нисэх онгоцны буудал түр хугацаагаар хаасан байгаа бол Ханэда нисэх онгоцны буудал хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн 2011 оны 3 дугаар сарын 11-нд Японд болсон газар хөдлөлт, цунамигийн үеэр 20.000 гаруй хүн амь насаа алдсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт