ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    65 настай эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлжээ

    Бид өмнө нь 65 настай эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлнэ гэж мэдээлж байсан.

    Өнгөрсөн долоо хоногт Берлин хотын эмнэлэгт 65 настай Annegret Raunigk хэмээх Герман эмэгтэй гурван хүү нэг охины ээж болжээ. Тэрээр хугацаанаасаа гурван сарын өмнө буюу 26 долоо хоногтой байхдаа хийсвэр хагалгаагаар амжилттай амаржсан байна. Annegret Raunigk аль хэдийн 13 хүүхэдтэй бөгөөд 7 хүүхдийн эмээ юм байна.

    Ийнхүү сүүлд төрсөн дөрвөн ихэр хүүхдийг оруулаад тэрээр 17 хүүхэдтэй болж байгаа юм. Түүний хамгийн бага охин 10 настай. Үүнээс өмнө 2008 онд Энэтхэгт 70 настайдаа ихэр хүүхэд төрүүлж байсан эмэгтэй бий. Тиймээс Annegret Raunigk хэлэхдээ "Би дэлхий дээрх хамгийн өндөр настай ихэр хүүхэд төрүүлсэн эх биш юм" хэмээн BBC-д ярилцлага өгчээ. 

    2005 он хамгийн бага охины хамт

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй