Таны эхнэр жирэмсэн болоход нөхөр та зайлшгүй мэдэх шаардалгатай чухал зүйлсийг хүргэж байна. Та болон таны эхнэр бяцхан гүнж, ханхүүтэй болохоор төлөвлөж байгаа бол та хоёрын бэлдэх зүйл их байна. Үүнээс гадна эхнэрээ жирэмсэн болох үед таны мэдэхгүй олон зүйл таньд тулгарах болно. Иймээс та дараах зөвлөгөөг заавал уншаарай.
1. Үргэлж түүнийг хоолло
Хоол бол жирэмсэн эмэгтэйд хамгийн чухал зүйл гэдгийг хүн бүр мэддэг. Эхнэр тань таниас хэзээ ч юу ч нэхэж мэднэ. Дүн өвлийн хүйтэнд зэрлэг гүзээлзгэнэ иднэ гэж уйлж ч магадгүй.
2. Энхнэрээ ямар том бүдүүн болж байгааг бүү гайх
Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ өөрийн жин дээрээ доод тал нь 7-10 кг нэмдэг. Тиймээс таны хүүхэд түүний хэвлийд бойжиж байх үед тэр таргалах нь гарцаагүй. Энэ үед та ч, таны эхнэр ч сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй.
3. Битгий гомдолло
Эмэгтэй хүний бие мах бодид хүүхэд бүрэлдэж байх үед сэтгэл санаа маш тогтворгүй байдаг. Магадгүй тэр урьд нь хэзээ ч гаргаж байгаагүй зан ааш гаргаж мэдэх юм. Тиймээс энэ бүхэнд нь гомдож тунилаа гээд асуудал цэгцрэхгүй.
4. Өөрийнхөө алиа хошин зандаа баяртай гэж хэл
Учир нь таны эхнэр маш эмзэг байгаа учраас таны тоглоом, алиа хошин занг ойлгохгүй ч байж болно.
5. Жирэмсэн эмэгтэйн зан ааш эрс тэс болдог
Таны эхнэр жирэмсэн байх үедээ ямар ч зан чанар гаргаж магадгүй. Үүнд бэлэн бай. Энэ нь түүний бие мах бодитой шууд холбоотой. Тиймээс энэ үеийг зүгээр л тэвчээртэй давж гараарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт