Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Оюутны холбоо хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн бүсийн цэвэрлэгээний нээлтийг “Зунжин худалдааны төв”-ийн урд талбайд энэ сарын 23-нд хийлээ. Цэвэрлэгээнд хог хаягдлын үйлчилгээний 15 байгууллага, Монголын оюутны холбоо, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийт 10.381 хүн оролцлоо.
Их цэвэрлэгээг Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зуслан, ногоон бүсэд хийсэн бөгөөд цэвэрлэгээний өдөр ногоон бүсийн далан суваг, гуу жалга, хогийн цэгүүд, зуслангийн амуудын болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу нийт 2.3 сая м2 талбайд түүвэр цэвэрлэгээ хийж 1494.4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэв.
Тус цэвэрлэгээнд тээвэрлэгч 15 байгууллагын 117 машин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨААТҮГ-аас зуслангийн замын цэвэрлэгээнд зам талбайн 60 үйлчлэгч, хог тээврийн 2 машин ажиллалаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт