ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Энхбаяр Монголд ирлээ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 22 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа. Түүнийг гэр бүлийнхнээс нь гадна намын гишүүд нь болон УИХ-ын зарим гишүүн тосов.  Тэрээр энэ үеэрээ БНСУ-ын иргэншил хүссэн гэх мэдээлэлд хариу өгч " БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл. Тийм зүйл огт байхгүй. Солонгосчуудыг буруутгах аргагүй. Энд л бид худлаа ташаа мэдээлэл тараахаар тэрийг нь Солонгосчууд сайн мэдэхгүй болохоор тийм ташаа зүйл мэдээлэх шиг болсон. Тэд бол хөдөлмөрч ард түмэн улс орноо яаж хөгжүүлж болдогийг дэлхий даяар харуулж байна. Бид нар ч гэсэн улсаа тэдэн шиг хөгжүүлж чадна. Хамтдаа улс орноо хөгжүүлье. Эвтэй байя. Бүгдээрээ хамтдаа улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэе. Бид яагаад Солонгос шиг хөгжиж чадахгүй гэж. Үүнд би тусалж чадах зүйл байвал туслая, туслах хэрэггүй гэвэл заавал туслах гээд гуйгаад байх шаардлаггүй. Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ. Энд байхдаа л энэ болохгүй байна, тэр ингээд байдаг гэдэг болохоос тэнд байхад их санадаг юм байна. Монголоо саналаа, Монгол хүнээ их саналаа, ард түмнээ их саналаа. Энэ газар шороо, энэ сайхан агаараа их саналаа.Монголчууд маань эвтэй байвал улс орноо сайхан хөгжүүлж чадна" хэмээн хариулсан байна. Тэрээр түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо иржээ. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэдгээ хэлсэн юм. Аав  ээж маань хүүгээ ирээч гэж хүссэн нь Монголыг зорих бас нэгэн шалтган болсон гэж ч хэллээ.

    Н.Энхбаяр БНСУ-ын иргэншилтэй боллоо, орогнол хүсжээ гэх дуулиан тарснаас дөрөв хоногийн дараа тэрээр ийнхүү  Монголд  газардлаа. Мөн түүнийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт  оролцох тухай мэдээлэл өчигдөр түүнийг ирэхийн өмнөхөн цацагдсан. Өөрөөр хэлбэл тэрээр Монголд ирэх хөрс сууриа урьдаас сайн бэлдэж монголчуудтай эргэн уулзлаа.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй