Өчигдөр нийслэлийн ихэнх газруудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдсэн. Харин яг энэ үед лифтэнд явж таарсан иргэд гацсан юм. Ингээд лифтэнд гацлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газар хэд хэд иржээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сангийн яамны 80 дугаар байрны 6 дугаар давхарт цахилгаан шатанд өглөө 09:41 цагт 80 настай иргэн иргэн Б, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 108 Б дугаар байрны 2 дугаар орцны 4 дүгээр давхарт цахилгаан шатанд өглөө 10 цагт иргэн Б /25 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/ нар, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр орцны 10 дугаар давхарт цахилгаан шатанд 11 цагт иргэн О /40 настай, эмэгтэй/, Т /15 настай, эмэгтэй /, С /3 настай, эмэгтэй/ нар эрчим хүч тасарны улмаас гацсаныг Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид хаалгыг онгойлгож гаргасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт