Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумдын зааг, Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Нарсан толгой” гэдэг газар, Хилийн 870-873 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас энэ сарын 23-ны өдөр ой, хээрийн түймэр орж ирсэн байна. Тухайн өдрийн 18:30 цагт дуудлага хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дашбалбар сумаас 41 иргэн, 4 автомашин, Баяндун сумаас 14 иргэн, 2 автомашин, нийт 79 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Ингээд Баяндун сумын нутаг “Шиврийн ам”, “Түргэний гол”, “Хатираа өндөр”, “Өвгөд уул”, “Өвгөдийн цагаан нуур”, “Улзын гол” гэх 6 газар асч байсан түймрийг цурманд оруулж Баяндун сумын 2 бүлэг манаж байна. Дашбалбар сумын нутаг дахь түймрийн зүүн тал болох “Шар тогоо”, зүүн урд тал болох “Сумтын хөндий” “Улз гол”-д асаж байсан түймрийг бүрэн унтрааж 3 бүлгийг цурам мануулж үлдээгээд одоо “40-ын гол”-ын хойд талд асаж буй түймрийг унтраахаар ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт