ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн унтаж байхдаа ярьж, босч явдгийн учир

    Хүмүүс унтаж байхдаа яагаад ярьж эсвэл босч явдаг учрыг мэдэх үү? Унтаж байхдаа ярьж бас босч явдаг хүмүүсийн талаар сонсож байсан л биз дээ. Унтаж байхдаа бүр хоол идэж, машин барьдаг хүмүүс ч байдаг гэнэ. Тухайн хүн унтаж байгаа боловч хийж байгаа үйлдлүүд нь бодит байдаг. 2013 онд Британийн нэгэн кино жүжигчин унтаж байхдаа босч яван 15 настай охиныг хүчирхийлсэн хэргээс болоод зургаан жилийн ял сонсож байсан. Тиймээс л унтаж байхдаа өөрийнхөө юу хийж байгаагаа хянаж чадахгүй байна гэдэг хамгийн аюултай.  

    Нойрыг дотор нь хэд хэд ангилдаг бөгөөд нам унтах, хэсэгхэн зуур дуг хийх зэрэг нь хүн бүрт л тохиолддог. Гэхдээ эдгээрээс гадна хүмүүс унтаж байхдаа нойрондоо юу ч  хийж мэдэх хоёр төрлийн нойр байдаг. Үүнд нүд эрмэх зуур унтах нойрны эмгэг нөгөө нь "parasomnias" хэмээх бас нэгэн төрлийн нойрны эмгэг юм. 

    Нүд эрмэх зуур унтах нойрны эмгэг: 

    Энэ төрлийн нойрны эмгэгтэй хүмүүс унтаж байхдаа шууд босч ирээд зүүдэлж байсан зүйлээ сэрмэгцээ үргэлжлүүлэн хийдэг. Тухайн үед тэр нь зүүд байсан гэдгийг огт санадаггүй. Жишээ нь, нэгэн залуу гэрт нь гал гарчээ гэж зүүдэлжээ. Тэрээр гэр бүлийнхнийгээ аюулаас аварч байна, эргэн тойронгүй гал дүрэлзэж гарах гарцгүй болжээ гэж зүүдэлнэ. Ингээд 10 сартай хүүгээ цонхоор гаргая гэж бодно. Тэгээд шууд нойрноосоо сэрмэгцээ бодит байдал дээр цонхоо хагалах зэргээр энэ төрлийн эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл нойрноос сэрмэгцээ түүнийгээ зүүд гэж ухааралгүй бодит явдал гэж эндүүрэн хариу үйлдэл үзүүлдэг байна.

    Рarasomnias нойрны эмгэг: 

    Унтаж байхдаа ярьдаг, босч хоол идэх, мөн машин барих гэх зэрэг нь энэ төрлийн нойрны эмгэгт хамаараг. Жишээ нь, унтсан хэвээрээ гэрээсээ гарч машинаа унаад ямар нэгэн газар яваад ирдэг. Өглөө нь энэ бүх үйл явдлаа санадаггүй гэх зэргээр энэ нойрны эмгэг илэрдэг байна. Өөрөөр хэлбэл тэрээр зүүдэлсэн чигтээ үйл хөдөлгөөн хийдэг ажээ.

    Дээр дурдсан хоёр жишээ бол хоёул нойрны эмгэг хэмээх өвчин юм. Энэ өвчний гол үндэс нь мэдрэлийн ядаргаа, хэт нэг зүйлд санаа зовних зэргээс үүддэг ажээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй